СЭЛЭНГЭ: Хамгийн ахмад настай улсын аварга малчин Сэлэнгэ аймгаас тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-02-08 10:30:30

Сүхбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд хамгийн олон буюу 25 улсын аварга Сэлэнгэ аймгаас төрлөө.


Мөн Монгол Улсын хэмжээнд тодорсон улсын аваргуудын хамгийн өндөр настай нь мөн Сэлэнгийнх байна. 

 

Баруунбүрэн сумын Бургалтай багийн малчин Ц.Буянт гэргийн хамт 52 жилийн турш мал маллаж байгаа бөгөөд малын тоо толгойг цөөрүүлэн, малын чанар ашиг шимийг сайжруулах зорилт тавин ажиллаж байгаа аж.

 

Түүнчлэн уламжлалт мал аж ахуйн арга ухаанаа эрчимжсэн мал аж ахуйтай хослуулахаар зорьж, сүүлийн жилүүдэд үхэр сүргээ казахын цагаан толгойт үүлдрээрхонин сүргээ баяд үүлдрээр сайжруулан өсгөн үржүүлж байна.


Улсын аварга малчин Ц.Буянт гуайн шагналыг малчны хотонд нь гардуулан өглөө.

  


Холбоотой мэдээ