Хятадын эдийн засгийн өсөлтийг 5 хувьд хүргэх зорилт тавьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-03-05 13:52:44

БЭЭЖИН, 2024 оны гуравдугаар сарын 5 /Xinhua/. Хятад улсын эдийн засгийн өсөлтийг энэ онд 5 орчим хувьд хүргэх зорилт тавьсан талаар мягмар гарагт хууль тогтоох байгууллагад хэлэлцүүлэхээр өргөн барьсан засгийн газрын ажлын тайланд дурджээ.  


Тус улс хот суурин газарт 12 сая гаруй ажлын байр бий болгож, хот суурингийн ажилгүйдлийн түвшнийг энэ онд 5.5 орчим хувьд хэвээр хадгалахаар төлөвлөж байна гэж тайланд тэмдэглэсэн байна.


Төсвийн идэвхтэй бодлого, мөнгөний хянуур бодлогыг үргэлжлүүлж, төсвийн алдагдал ба Дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ харьцааг 3 хувь байхаар тогтоожээ. Төсвийн алдагдал 2023 оны төсөөллөөс 180 тэрбум юаниар нэмэгдэх төлөвтэй байна.


Түүнчлэн орон нутгийн засаг захиргаануудад зориулж 3.9 их наяд юанийн тусгай зориулалтын бондыг энэ онд гаргах бөгөөд энэ нь өнгөрсөн оныхоос 100 тэрбум юаниар нэмэгдсэн үзүүлэлт юм.


Мөн үндэсний хэмжээний томоохон стратегиудыг хэрэгжүүлэх, гол салбаруудын аюулгүй байдлын чадавхыг бэхжүүлэх зорилгоор ирэх хэдэн жилийн хугацаанд жил бүр урт хугацаатай тусгай бонд гаргах бөгөөд энэ онд 1 их наяд юанийн ийм бонд гаргана гэж тайланд дурджээ.





Холбоотой мэдээ