Өмнөд Хятадын тэнгисээс газрын тос, байгалийн хийн шинэ орд илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2024-03-10 10:12:26

ШЭНЬЖЭН, 2024 гуравдугаар сарын 10 /Xinhua/. Өмнөд Хятадын тэнгисээс 102 сая тонн газрын тостой тэнцэхүйц нөөцтэй газрын тос, байгалийн хийн шинэ орд илрүүлсэн тухай Хятадын үндэсний оффшор газрын тосны корпорац (CNOOC) мэдээлжээ. 


Хөнгөн түүхий тосыг агуулж буй уг орд нь Өмнөд Хятадын Гуандун мужийн Шэньжэн хотоос 300 орчим км-ийн зайд Өмнөд Хятадын тэнгисийн зүүн хэсэгт оршдог бөгөөд орд газар орчмын усны дундаж гүн нь 500 орчим м, өрөмдсөн цооногийн хамгийн их гүн нь 4831 м ажээ. 


CNOOC-ийн гүйцэтгэх захирал Жоу Синьхуай хэлэхдээ, Хятад улсын газрын тос, байгалийн хийн нөөцийн болон олборлолтын хэмжээ хэтдээ далайн гүн дэх ийм ордуудын хайгуулын түвшнээс ихээхэн хамаарна гэдгийг тэмдэглэсэн байна. 

Холбоотой мэдээ