Малчдад хүргэх тусламжийг үр дүнтэй зохион байгуулах талаар ярилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-03-21 17:10:47

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол дахь Хүмүүнлэгийн байгууллагуудын төлөөлөгчид зудын нөхцөл байдал хүндэрсэн цаг үед, зудад нэрвэгдсэн малчдад хүргэх тусламжийг үр дүнтэй зохион байгуулах талаар ярилцлаа.


Уулзалтаар Монгол Улсад ажиллаж буй НҮБ-ын мэргэжилтнүүд хүмүүнлэгийн дэмжлэг тусламж, хариу арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг танилцуулсан байна. Мөн Улсын Онцгой комисс, БШУЯ, ХНХЯ-наас зудын нөхцөл байдал, хариу арга хэмжээ болоод зудад нэрвэгдсэн, зудтай сумдын малчдын хүүхдэд хүргэх шаардлагатай тусламж дэмжлэгийн талаар мэдээлэл өгснийг ОБЕГ мэдээлэв. 

Холбоотой мэдээ