ДАРХАН-УУЛ: Хонины ноосыг боловсруулж, эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортод гаргаж байна

ФОТО МЭДЭЭ
174@montsame.mn
2024-03-25 11:46:09

Дархан, 2024 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол хонины ноос боловсруулан, эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргаж буй “Таймлесс” ХХК-ийг онцолж байна. 2007 онд байгуулагдсан бөгөөд тухайн жилээсээ Норвеги улс руу эсгий шаахай нийлүүлж буй үндэсний үйлдвэрлэгч юм.




Монгол орны шавхагдашгүй их нөөц болсон хонины нарийн ноосыг орчин үеийн загвар, хэв шинжтэй хослуулан чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж буй "Таймлес" ХХК нь Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг 15 дугаар багт үйл ажиллагаагаа явуулж байна.




Үндсэн 50 гаруй ажилтантай. Гар ажиллагаа болон автомат төхөөрөмж хосолсон байдлаар үйлдвэрлэлээ явуулдаг. Жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулдаг ч захиалгаасаа илүү гарах боломж хомс байсан.


 

Харин ковид цар тахлын үед хил хаалттай, бүх зүйл хязгаарлагдмал болоход давхар үйл ажиллагаа эрхлэх санаа төрж “Мэсги” брэндийг бий болгож өөрийн дэлгүүрээ нээжээ.

 


Цаашид гар ажиллагааг халж техник, технологи тал руу чиглэж, инновац шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж түүндээ тохирсон менежмент хийхийг зорилгоо болгожээ.


 

Хөлд эвтэйхэн, хөнгөн, жилийн дөрвөн улиралд өмсөх боломжтой эсгий бүтээгдэхүүний хэрэглэх зааврын тухайд угаалгын шингэн савантай порлоноор норгохгүйгээр хөнгөн арчиж цэвэрлэдэг ажээ.