Мексикийн ЭСЯ-нд хоргодож байсан Эквадорын ерөнхийлөгч асныг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-04-06 15:55:58

МОСКВА, 2024 оны дөрөвдүгээр сарын 6 /РИА Новости/.  Эквадорын цагдаа нар Мексикийн элчин сайдын яамны байр руу дайран орж, тэнд өнгөрсөн оны 12 дугаар сараас хойш хоргодож байсан Эквадорын ерөнхийлөгч асан Хорхе Глас-ыг баривчилжээ.


Мексикийн Гадаад хэргийн сайд Алисия Барсена-гийн мэдэгдсэнээр, дайралтын үеэр ЭСЯ-ын хэд хэдэн ажилтан бэртэж гэмтсэн байна. Эквадорын эрх баригчдын хууль бус ажиллагаатай холбогдуулан Мексикийн тал НҮБ-ын Олон улсын шүүхэд хандана гэдгээ мэдэгдлээ.  


ЭСЯ-нд хоргодож байсан Хорхе Глас-д улс төрийн орогнол олгох шийдвэрийг Мексикийн засгийн газар баасан гарагт гаргасны дараа Эквадорын цагдаа нар дээрх ажиллагааг явуулжээ. Ерөнхийлөгч асан өнгөрсөн оны 12 дугаар сараас хойш Мексикийн ЭСЯ-нд хоргодож байсан бөгөөд түүнийг баривчлахын тулд ЭСЯ-ны байранд нэвтрэх зөвшөөрлийг Эквадорын тал хүссэн боловч татгалзсан хариу өгч байжээ.


Х.Глас хээл хахуулийн хэргээр таван жил шоронд хоригдсоны эцэст 2022 оны сүүлчээр суллагдсан байна. Үүний дараа Бразилын Оdebrecht гэдэг компанитай холбоотой авлигын хэрэгт холбогдуулан түүнд дахин 6 жилийн хорих ял оноожээ.


Мексикийн ЭСЯ-ны байранд хоргодсоны дараа түүнийг баривчлах зөвшөөрлийг өгсөн байна.   

Холбоотой мэдээ