Баян-Өлгий аймгийн иргэд НӨАТ-ын сугaлаанаас 35,2 сая төгрөг хожжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-05-17 12:19:43

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хэрэгжин сугалааны тохирол явуулж эхэлснээс хойш Баян-Өлгий аймагт давхардсан тоогоор 960 иргэн 35,2 сая төгрөгийн хонжвор авчээ.

Тодруулж хэлэхэд, 2017 онд 707 иргэн НӨАТ-ын цуглаанаас 27 сая төгрөг хожсоноос нэг хүн 4 сая төгрөгийн, бусад нь 500 мянгаас доош төгрөгийн азтан болжээ. Харин 2018 он гарснаас хойш 253 иргэн 8,2 сая төгрөг хожсон байна.

Одоогоор Баян-Өлгий аймагт 790 аж ахуйн нэгж, 323 иргэн и-баримт баримт олгож байгаа юм. Үүнээс 198 аж ахуйн нэгж, дөрвөн иргэн НӨАТ төлөгчөөр бүртгэгдсэн ажээ.

 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ