Монголбанк дэргэдээ “Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэн” байгуулав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд эдийн засгийн бодлогын асуудлаар суурь болон эмпирик судалгааг хийх, төрийн бодлого боловсруулагчдад бодлогын зөвлөмж өгөх зорилгоор Монголбанк дэргэдээ “Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэн”-г байгууллаа. Тус хүрээлэнгийн захирлаар УИХ-ын гишүүн асан, эдийн засагч С.Дэмбэрэл ажиллах бөгөөд сонгон шалгаруулалтаар шалгарсан эдийн засагчид, судлаачид ажиллах юм байна.
2600天