"Кембриж Монгол форум-II" энэ сарын 19, 20-нд Улаанбаатарт болно
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, ИБУИНХУ-ын Кембрижийн их сургуулийн Монгол ба Дотоод Ази судлалын төв, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Чингис хааны өв соёлын хүрээлэн, Сити их сургууль, Уран зургийн галерей хамтран "Кембриж Монгол форум-II"-ыг энэ сарын 19, 20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
298天