Ногоон хөгжлийн туршилт судалгааны суурин байгуулна
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн (ГГХ), Хятадын Шинжлэх Ухааны Академийн Газарзүйн шинжлэх ухаан, байгалийн нөөцийн судалгааны хүрээлэн (Institute of Geographic Sciences and Natural Resources Research-IGSNRR) хамтран Хятадын Биологийн олон янз байдлыг хамгаалах ногоон хөгжлийн сангийн Ногоон хэлхээ олон улсын хамтын ажиллагааны сан (Green Chain International Cooperation Foundation, China Biodiversity Conservation and Green Development Foundation—GCICF-CBCGDF)-ийн дэмжлэгээр Монгол-Хятадын хамтарсан мод тарих, цөлжилтийн мониторинг хийх, ногоон хөгжлийн туршилт судалгааны үзүүлэх суурин байгуулах гурвалсан хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
284天