Хөгжмийн зохиолч Б.Чинбатын талархлын тоглолт болно
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин, хөгжмийн зохиолч Б.Чинбат болон түүний гэргий Ц.Сарнай нар тэдний эрүүл энх, сайн сайхны төлөө хандив тусламжаа үзүүлсэн Монгол Улсын Засгийн газар, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, элэг нэгт ахан дүүстээ зориулан "Niciton&Friends" талархлын тоглолтоо энэ сарын 11-нд Улаанбаатар паласын концертын их танхимд зохион байгуулна.
1701天