2019 оны шилдэг өвлөн уламжлагч А.Балдандорж шагналаа гардав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2019 оны “Шилдэг өвлөн уламжлагч”-аар нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн, туульч А.Балдандорж шалгарч, 2020 оны 2 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс “Хүндэт өргөмжлөл”-өө гардаад байсан юм. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан олгоогүй байсан мөнгөн шагналыг Соёлын сайдын багцаас шийдвэрлэснийг сайд С.Чулуун өнөөдөр гардууллаа.
1636天