Филиппинд шуурганы улмаас олон хүн амиа алджээ
МАНИЛА. /NHK/. Филиппиний Лузон арлыг “Гони” халуун орны далайн шуурга дайран өнгөрсний улмаас 10 хүн амиа алдлаа гэж тус улсын эрх баригчид мэдээллээ. Шуурганаас үүдэлтэй аадар бороо, хүчтэй салхины улмаас ням гарагт хөрсний гулгалт үүсэж, үерийн гамшиг нүүрлэсэн байна. Мөн олон байшин барилга усанд автжээ.
1689天