БАЯНХОНГОР: Ирэх долоо хоногт аймгийн музей нээлттэй ажиллана
Баянхонгор, 2025 оны гуравдугаар 2 /МОНЦАМЭ/. Гуравдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн аймгийн Музей нээлттэй ажиллана. Соёлын сайдын тушаалаар жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд”-ийг зохион байгуулдаг уламжлалтай. Тодруулбал, ажлын өдрүүдэд 08.00-17.00 цаг, бямба, ням гарагт 10.00-17.00 цагийн хооронд ажиллана.
9天