ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт цагдаагийн баярын мэндчилгээ дэвшүүлэв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд Цагдаагийн байгууллагын эрхэм генералууд, офицер, ахлагч, албан хаагчид, чөлөөнд байгаа ахмадууд болон гэр бүлийнхэнд Монголын цагдаагийн байгууллагын түүхт 96 жилийн ой, “Цагдаагийн алба хаагчийн өдөр”-ийн баярын мэндийг хүргэж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Монголын цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсан цагаас өнөөг хүртэл төр, засаг, түмэн олныхоо амар амгалан, аюулгүй байдлыг сахин хамгаалж, гэмт явдалтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах өндөр хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж ирснийг баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.
2891天