Гадаадын Иргэн харьяатын албан хаагчид төрийн албаны ёс зүйд суралцав
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Гадаадын иргэн, харьяатын газраас “Мэдээллийн цаг” арга хэмжээг долоо хоног бүр зохион байгуулж, албан хаагчдад шинэ мэдлэг, мэдээлэл хүргэдэг уламжлалтай. Энэ удаад Удирдлагын академийн багш доктор Н. Цолмонтуяаг урьж, “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвээр сургалт, ярилцлага зохион байгууллаа.
2917天