Шайбтай хоккейн улсын аваргын алтан медалийг Бугант баг хүртжээ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд энэ сарын 17-18-ны өдрүүдэд шайбтай хоккейн өсвөрийн дунд насны УАШТэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд Б.Алдармөнх дасгалжуулагчтай, Э.Амартөр ахлагчтай Бугант баг түрүүлж, аваргын алтан медаль, шилжин явах цомын эзэд болжээ. Удаах байрт Улаанбаатар хотын Ананд-Эрдэнэ баг, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Золбоот тамирчид баг тус тус шалгарсан байна.
2308天