Хамба номун хан, гавж Д.Чойжамц мэндчилгээ дэвшүүлнэ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын бурхны шашинтны төв-Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, хичээнгүй зүтгэлт хамба номун хан, гавж Д.Чойжамц лам Батцагаан цогчэн дуганд 2023 оны 02 дугаар сарын 16-ны пүрэв гаргийн 11 цагт ирж буй "Үзэсгэлэн болгогч" хэмээн усан туулай жилийн сар шинийн мэндчилгээ дэвшүүлнэ.
948天