Түймэрт гурван хүүхэд өртөж нас баржээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬГал түймрийн улмаас 2-16 насны гурван хүүхэд гэртэйгээ шатаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Сонгинохайрхан дүүргийн долдугаар хорооны Ногоочдын хоёрдугаар гудамжинд амьдран суугч иргэн Х-ийн таван ханатай гэр шатаж байна гэсэн дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт өчигдөр 07:29 цагт ирсэн байна.
Дуудлагын дагуу Нийслэлийн ОБГ-ын Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн найман албан хаагч, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж түймрийг унтраажээ. Гэрийнхээ түймэрт 16 настай, эмэгтэй Б, 4 настай, эмэгтэй Э, 2 настай, эрэгтэй Э нар нас барсан байсан тул цогцсыг нь гаргаж тус дүүргийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.гэр ахуйн гал түймрээс сэрэмжлүүлсээр байтал галд өртөх явдал гарсаар буйг Онцгой байдлын газраас дахин анхааруулав.
Ж.Батсайхан