Чингис хааны зурагтай үнсний сав худалдахыг хориглов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬИх эзэн Чингис хааны зурагтай үнсний сав “Номин” их дэлгүүрт худалдаалж байна гэсэн мэдээллийн дагуу ШӨХТГ-ын дэд дарга А.Ариунболд улсын байцаагчдын хамт газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцлаа.
Үндэсний бахархалт хүний дүр бүхий тамхины үнсний савны зориулалттай бүтээгдэхүүн худалдаалж байгаа нь Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.2-д “Монгол улсын болон бусад улсын төрийн бэлгэ тэмдэг, түүхэн алдарт хүн, үндэсний мөнгөн тэмдэгт, шашин шүтлэгийг гутаан доромжилсон”, 7.4.6-д “Хүнлэг ёс суртахуун, Монгол хүний эрхэмлэн дээдэлдэг зан заншлын ёс горимыг зөрчсөн” гэж үзэж улсын байцаагчийн албан шаардлага өгч худалдаанд гаргахыг хориглолоо.
“Номин” их дэлгүүрийн зүгээс ШӨХТГ-ын албан шаардлагыг хүлээн авч, уг бүтээгдэхүүнийг худалдаанаас татан авчээ.
Ж.Болор