Барилгаас унасан хэргийг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2015-12-29 16:39:22

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 26 дугаар байрны 3 дугаар орцны тагтан дээр өчигдөр хүн унаж бэртжээ.

Дуудлагын дагуу ослын газарт НОБГ-ын Аврах ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй ажиллаж иргэн О /34 настай, эрэгтэй/ барилгын 4 давхраас 1 дүгээр давхрын өргөтгөл дээр унаж хүзүү, нуруундаа гэмтсэн байсныг буулган НТТТ-ийн 103-ын эмчид хүлээлгэн өгчээ.

Уг хэргийг харьяа дүүргийн Цагдаагийн байгууллага шалгаж байна.

Ж.Болор

相关新闻