Уурхайн нурангиас иргэдийг гаргалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-30 10:02:18

Нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хороо, “Цагаан шонхор”-ын эдэлбэр газарт үйл ажиллагаа явуулдаг иргэн Х-н бичил уурхайд гүнд өчигдөр орой гурван иргэн шороонд дарагдсан байна.

Дуудлагын дагуу ОБЕГ-ын харъяа Уул уурхайн аврах ангийн алба хаагчид шуурхайлан ажилласнаар  37 настай иргэн Н, 23 настай М  нарын цээж, гар, хөл хэсэг гэмтсэн байсныг уурхайн гүнээс эсэн мэнд гаргаж эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Иргэн 22 настай Б-г  аврах ажиллагааг зохион байгуулж байна.

Ж.Батсайхан

 

 

相关新闻