Төрийн дээд одон, медаль гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2015-12-30 13:50:45

Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны  104 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын зарим албан хаагчид, хамтран ажилладаг төрийн бус байгууллагын төлөөллийг төрийн дээд цол, одон, медалиар шагнасныг өнөөдөр С.Эрдэнэ гардуулав.

Төрийн дээд шагнал  Хөдөлмөрийн хүндэт медалаар  Хараагүйчүүдийн холбооны ажилтан Ч.Дэлгэрмээ, П.Оюунбаяр, Алтангадас одонгоор Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажилтан М.Батаа, Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй иргэдийн холбооны ажилтан М.Жавхлан, Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй иргэдийн холбооны менежер Я.Алтанзаяа, Хараагүйчүүдийн холбооны ажилтан Д.Нямсүрэн, Б.Ганзориг нарыг шагнасан байна.

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ төрийн дээд одон гардуулах үеэр "Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын чиглэлээр олон үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүллээ. Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч, хараагүй иргэдийн хөдөлмөр сургалын үйлдвэрийн ажилчдын 90 айлын орон сууц барих төсвийг шийдвэрлэсэн. Мөн  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, тэдний дуу хоолойг төрийн бодлого, хөтөлбөрт тусгах зорилгоор үндэсний хэмжээний I, II чуулганыг зохион байгуулсан.

Түүнчлэн Ази Номхон далайн  бүс нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бодит болгох Инчеоны стратегийг хүлээн авч, хэрэгжүүлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд Та бүхэнтэй хамтран Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг УИХ-д өргөн байрьсан зэрэг ажлыг дурдаж болно"  гэлээ.

Ч.Ариунболд

相关新闻