Архидан согтуурсантай холбоотой хэргүүд гарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬБаярын өдрүүдэд нийслэлд нийт 245 гэмт хэрэг үйлдэгдснээс хулгайн хэрэг 133, танхайн хэрэг 22 гарлаа гэж УБХЦГ-аас мэдээлж байна.
Зарим томхон хэргээс дурдвал, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дахь “Улаанбаатар” авто төвийн замын зүүн талд нэгэн иргэн хутгалуулсан хэрэг өчигдөр гарчээ. Дуудлагын дагуу шалгахад, ХУД-ийн дөрөвдүгээр хорооны оршин суугч 38 настай Б гэгч эрэгтэйг хамт архи уусан этгээд нь баруун даланд нь хутгалж, гэмтээжээ. Одоогоор сэжигтнийг саатуулан шалгаж байна. Мөн Хан-Уул дүүрэгт 31 настай Э-г 42 настай эрэгтэй Г гэгч нь согтуурсан үедээ хоёр удаа хутгалжээ. Мөн Налайхад архи ууж байгаад учир битүүлгээр хоёр хүн амиа алдсан байна. Голчлон архидан согтуурсантай холбоотой гэмт хэргүүд гарчээ.
Ж.Батсайхан