Монголын иргэд хулгайн хэргээр Солонгосын шоронд ял эдлэхээр болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬСолонгос улсын Сөүл хотын цагдаагийн газар өнгөрсөн оны 5 дугаар сард Монгол Улсын иргэн 38 настай А, төрсөн дүү Б нарыг хулгайн хэрэгт сэжиглэн саатуулсан. Тэд 5 удаагийн үйлдлээр, 5 сая 460 мянган воноор үнэлэгдэх гутал, цүнх, хувцас хулгайлсан хэрэг үйлдсэн нь нотлогджээ.
Дээрх эгч дүү хоёр Солонгос улсад аялал жуулчлалын визээр зорчиж байхдаа тусгайлан тоноглосон цүнх ашиглан хэд хэдэн дэлгүүрээс таван удаагийн үйлдлээр гутал, цүнх, хувцас хулгайлжээ. Тэд хулгайлсан бараагаа ачаа, тээврийн компаниар дамжуулан Улаанбаатар хот дахь гэр рүүгээ илгээдэг байв. Ар гэрийнхэн барааг нь зарж борлуулдаг байсан нь илэрчээ. Өнгөрсөн оны 10 дугаар сард болсон шүүх хурлаар дүүд нь хоёр, эгчид нь нэг жил ийн хорих ял оноосон байна. Тэд давж заалдсан ч, давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр хуралдаж, анхны оноосон ялыг хэвээр үлдээсэн тул тэд Солонгос улсын гадаад иргэдийн шоронд ял эдлэх болсон байна.
Ж.Батсайхан