Утаанд угаартаж амиа алдах шахсан иргэдийг аврав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-02-18 17:12:08

Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо 2-60 айлын 1 дүгээр давхарт гал гарч байна гэсэн дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр 13:23 цагт иржээ.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах 10 дугаар ангийн гал унтраах 1, 2 дугаар тасгийг очиход 5 давхар байшингийн өрөөнд эд зүйл шатаж байсныг унтраасан байна. Гал түймрийн  улмаас барилгын өрөөнүүд, орц утаажилт ихтэй иргэд угаартаж амь насаа алдах эрсдэлтэй байсан тул 1-14 насны 15 хүүхэд, 37 том хүнийг аврах ажиллагааг яаралтай зохион байгуулж аюулгүй газарт гарган амь насыг нь аварлаа. 

Н.Туяа

相关新闻