Монголын хөрөнгийн бирж 637.1 сая төгрөгийн арилжаа хийжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМонголын хөрөнгийн бирж энэ сарын 15-19-нд 5 удаагийн үнэт цаасны арилжаа зохион байгуулж, нийт 637.1 сая төгрөгийн арилжаа хийсэн талаар өнөөдөр тус байгууллагаас мэдээлэв.
Өнгөрсөн 7 хоногт “Говь” компанийн хувьцаа хамгийн идэвхтэй байсан бөгөөд нийт 58 сая 566 мянга 700 төгрөгийн арилжаа хийжээ. Мөн “Сүү” компани 40 сая 937 мянга төгрөгийн хувьцаа арилжаалсан байна.
Мөн 4800 ширхэг Засгийн газрын үнэт цаасыг 480 сая төгрөгөөр арилжиж, зах зээлийн үнэлгээ 1 их наяд 459 тэрбум 753 сая 804 мянга 9 төгрөг болсон байна.
Ч.Ариунболд