Иргэдийн банкны картын туузан мэдээллийг хуулбарлан АТМ-аас мөнгө авдаг этгээдүүдийг илрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-10-16 16:54:47
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс иргэдийн банкны картын туузан мэдээллийг тусгай төхөөрөмжөөр хуулбарлан бэлэн мөнгөний машин /АТМ/-аас мөнгө гаргаж авдаг рестораны зөөгчдийг илрүүлэн шалгаж байна.

Тус хэлтэст “Өөрөө ямар ч гүйлгээ хийгээгүй байхад банкны данснаас зарлага гараад байна” гэх мэдээлэл иргэдээс иржээ. Энэ дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж дээрх хэргийг үйлдсэн Н, Э нарыг сэжигтнээр татав.

Тэд Улаанбаатар хотын төвд байрлах ресторануудад үйлчлэгч, зөөгчөөр ажилд орж үйлчилгээний төлбөрөө банкны картаар хийсэн нийт 16 иргэний картын мэдээллийг хуулбарлан ашигласан болохыг тогтоон шалгаж байна.

相关新闻