Нотариатчийн мэргэшлийн шалгалтыг хойшлуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-03-07 10:43:02

Нотариатчийн мэргэшлийн шалгалт энэ сарын 5-6 буюу өнгөрөгч амралтын өдөр товлогдсон ч цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан хойшилжээ.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлийн хоногуудад нийт нутгаар хүчтэй цасан шуурга шуурч хот хоорондын чиглэлийн авто зам, замын байгууламжийг түр хаасан юм. Шалгалтыг энэ гуравдугаар сарын 19, 20-ны өдөр зохион байгуулахаар товлосон байна.

Н.Туяа

相关新闻