Б.Үйзэнмаа Азийн кино наадмаас шагнал хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭАзийн кино наадам Японы Осакад энэ сарын 4-13-нд болж, шилдгүүдээ тодрууллаа.
Тус наадамд найруулагч Б.Үйзэнмаа “Don`t look at me that way” бүтээлээрээ оролцож, “Most promising talent award” шагнал хүртжээ.
Тэрбээр 1984 оноос Германд амьдарч, Мюнхений кино телевизийн дээд сургууль төгсчээ. 2007-2011 онд дээрх уран бүтээлээс гадна гурван кино бүтээсэн байна.
Дашрамд дурдахад, түүний “Над руу ингэж битгий хар” кино "Кино шүүмжлэгчдийн олон улсын холбоо"-ны шагнал, Испанийн REC наадмаас шагнал хүртэж байв.
Ж.Болор