Засгийн газрын богино болон урт хугацааны үнэт цаас арилжаална
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГСангийн яам энэ сарын 21-нд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 14.50 хувийн хүүтэй богино хугацааны, 15.750 хувийн хүүтэй урт хугацааны үнэт цаас арилжаална.
Богино хугацааны үнэт цаас 12 долоо хоногийн хугацаатай бөгөөд 150 мянган ширхэгийг борлуулна. Үнэт цаасны нэгж бүрийг 100 төгрөгөөр үнэлсэн бөгөөд хямдруулсан нөхцлөөр 96 мянга 771 төгрөгөөр борлуулах аж. Хүүгийн төлбөр хугацааны төгсгөлд төлөгдөх юм.
Харин урт хугацааны үнэт цаас 3 жилийн хугацаатай юм. Нийт 100 мянган ширхэг гарах тус үнэт цаасны нэгж бүрийг 100 мянган төгрөгөөр үнэлсэн байна. Хүүгийн төлбөр хагас жил тутамт төлөгдөнө.
Ч.Ариунболд