55 малчинд 159.4 сая төгрөгийн зээлийг 10 хувийн хүүтэй олгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-03-18 16:37:48

Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Сайн малчин” хөтөлбрийн хүрээнд Төрийн банк 55 малчинд 159.4 сая төгрөгийн зээлийг 10 хувийн хүүтэй олгосон талаар өнөөдөр Монголбанк мэдээлэв.

Энэ сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн уг хөтөлбөрт хамрахаар нийт 341 малчин 958.2 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэйгээр авах хүсэлт ирүүлжээ. Төрийн банк хүсэлтүүдийг нягтлан 55 малчинд зээл олгосон байна.

29.5 хувийн хүүтэй байсан малчны зээлийн хүүг бууруулах зорилго бүхий “Сайн малчин” хөтөлбөр амжилттай хэрэгжиж энэ оны 2 дугаар сарын 05-нд хүүг 18 хувь болгосон. Улмаар хөтөлбрийн 2 дугаар шат амжилттай хэрэгжиж энэ сарын 15-нд зээлийн хүү 10 хувьд шилжээд байгаа юм. 10 хувийн хүүтэй зээл авах хүсэлтэй малчид Эрүүл мэнд, Нийгмийн даатгал төлдөг байх, малаа тарилга, туулга, вакцинжуулалтад бүрэн хамруулсан байх, "Малчин данс"-аа байнга ашигладаг байх зэрэг шаардлагыг хангасан байх ёстой юм.

Ч.Ариунболд

相关新闻