Л.Гансүхийн ялыг 3.6 жил болгон бууруулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-03-24 09:51:22

Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж байсан “Нүүрс” хөтөлбөрөөс 3.6 тэрбумыг шамшигдуулсан хэргээр хоёр шатны шүүхээс 4.6 жилийн ял сонссон Л.Гансүхийн хэргийг Улсын Дээд шүүх дахин хянан хэлэлцсэн юм.

Өчигдөр орой дууссан шүүх хурлаас Улсын дээд шүүхийн шийдвэрээр Л.Гансүхэд анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон 4.6 жилийг 3.6 жил болгон бууруулж, жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гарчээ.Харин Б.Мөнгөнтуяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан байна. Л.Гансүх, Н.Даваахүү нараар "Багануур" компанийг хохироосон хэмээн  1.1 тэрбум төгрөгийг хувь тэнцүүлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Шүүгдэгч Л.Гансүх шүүх хуралд оролцоогүй ч  УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, түүний өмгөөлөгчид болон Б.Мөнгөнтуяа, Н.Даваахүү нар биеэр оролцжээ.  Хэргийг Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Т.Уранцэцэг, шүүгч Б.Бат-Эрдэнэ, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нар шүүж дээрх шийдвэрийг гаргажээ.

Ж.Батсайхан

相关新闻