Хорих хугацааг нь сунгасан Л.Түвшинжаргал өлсгөлөн зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-03-24 10:26:20

Өчигдөр ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн хошууч Д.Баатархүү мэдээлэл өгөхдөө УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Л.Түвшинжаргалыг энэ сарын 18-ны өдөр болсон шүүх хуралдаанаар түүнийг хорих хугацааг 14 хоногоор сунгах шийдвэрийг гаргасан тухай мэдэгдсэн тухай бид мэдээлсэн. Тэгвэл мэдээг сонсоод  Л.Түвшинжаргал цаг гаруйн өмнөөс өлсгөлөн зарласан байна. 

Х.Баттулга гишүүнийг Үйлдвэр худалдааны сайдаар ажиллаж байх үед тус яамны Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Сайншандын аж үйлдвэрийн паркийн төслийг хэрэгжүүлэхдээ их хэмжээний мөнгийг бусадтай хуйвалдаж завшсан байж болзошгүй гэж үзэн ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс баривчлаад байсан юм. Өмгөөлөгчийн  ар гэрийнхэнтэй нь уулзуулах хүсэлтийг хүлээн аваад гэр бүл, бага насны хүүхэдтэй нь уулзуулжээ. 

Ж.Батсайхан

相关新闻