ШӨХТГ-аас шатахууны үнийг 100 төгрөгөөр бууруулах боломжтой гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-03-24 13:03:11

ШӨХТГ-аас хийсэн хяналт шалгалтын дүн  Улаанбаатар хот орчимд шатахууны үнэ дахин 100 төгрөгөөр буурах боломжтойг гэдгийг тус газрын дарга Д.Мөнхтөр өнөөдөр өөрийн байрандаа сэтгүүлчдэд мэдээллээ.

Шатахуун түгээх станцуудаар худалдаж буй А80, АИ92 автобензин, Дизель түлшний одоогийн үнэ дараах байдлаар тус тус буурах боломжтой гэж ШӨХТГ-ын байцаагч нар тооцсон  байна. Үүнд:

 А80 автобензин 50 төгрөгөөр /1470 төгрөгөөс 1420 төгрөг/

АИ92 автобензин 100 төгрөг      /1580 төгрөгөөс 1480 төгрөг/

Дизель түлш 100 төгрөг /1690 төгрөгөөс 1590 төгрөг/ болж буурахад импортлогч компаниудад ямар ч алдагдалгүй гэв. Учир нь дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ ханш урьд өмнөхөөс 53-61.5 хувиар буураад байгаа юм.

Хилийн үнийн зэрэгцүүлсэн байдал /2014.01 сар-2016.02 сар/

2014.01 сар

Хилийн үнэ

2016.02 сар

Буурсан хувь

А80

998.0 ам.доллар

468.0 ам.доллар

53.0%

АИ92

1,143.0 ам.доллар

482.0 ам.доллар

57.8%

Дизель түлш

1,143.0 ам.доллар

440.0 ам.доллар

61.5%

Дэлхийн газрын тосны зах зээлийн мэдээ, цаашдын төсөөллөөс харахад Улаанбаатар хот орчимд  шатахууны үнийг буулгах бүрэн боломжтой ажээ. ШӨХТГ-ын зүгээс эхний удаад импортлогчдод үнэ ханшаа буулгахыг уриалж байгаа бөгөөд эс биелүүлбээс дараагийн арга хэмжээ авахад бэлэн гэж энэ үеэр мэдэгдэв.

Ж.Батсайхан

相关新闻