Эмийн сангуудыг залилсан этгээдийг эрэн сурвалжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-03-24 16:46:16

"Нийслэлийн Эрүүл мэндийн газрын ахлах эмч зүйч Д.Энхтүвшин" гэж танилцуулан, эмийн сангуудаас мөнгө залилан мэхэлж авсан 20-25 орчим насны үл таних эрэгтэйг эрэн сурвалжилж байна. 

Тэрбээр хуурамч бичиг баримт үзүүлэн "шалгалтаар явж байна" гэх нэрийдлээр нэр бүхий эмийн сангуудаас тодорхой хэмжээний мөнгийг дарамталж авчээ. Иймд сэжигтэй тохиолдол илэрвэл Нийслэлийн Цагдаагийн газар (утас: 102, 7012-1002), Нийслэлийн Эрүүл мэндийн газар (Утас: 324124. 320981. 325076.) дугаарын утсанд хандахыг анхааруулж байна.

Н.Туяа

相关新闻