Л. Түвшинжаргал батлан даалтад гартлаа өлсөнө гэдгээ захидлаар мэдэгдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Л.Түвшинжаргал өчигдрөөс эхлэн өлсгөлөн зарлаж эхэлсэн талаар бид мэдээлсэн.
Тэрээр захиандаа "Цагдан хоригдсон, дээрх Эрүүгийн хуулийн зүйл заалтаар тулгасан гүтгэлэг нь Тавантолгойн ордыг өөрийн болгох гэсэн бүлэглэл нь төрийн эрх баригч хүчний байгууллагуудад хэрхэн нөлөөлж байгааг бодитоор харж байна" гэсэн бөгөөд энэ шийдвэртэй санал нийлэхгүй байгаа учраас өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдсэн байна. Мөн бага насны хоёр хүүхэдтэй, бага хүү нь нэг нас долоон сартай, хөхөөр хооллодог тул ээжийгээ эзгүйд өвдөж асаргаа шаардлагатай болсон байгааг ч учирлан, дээрх тулгаж байгаа зүйл заалтаар цагдан хорьж буй үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул батлан даалтад гаргах хугацаа хүртэл амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавьж өлсглөөн зарлаж байгаа гэдгээ захидалдаа дурдсан байна.
Ж.Батсайхан