Нохойд хазуулсан 6000 хүн вакцин хийлгэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-03-25 11:18:09

Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 6451 хүн галзуугийн сэжигтэй мал, амьтанд уруулж, ноцуулан, шүлсдүүлж, галзуугийн эсрэг вакцинд хамрагдсан байна. Тэгвэл энэ жил 6000 гаруй хүн нохойд хазуулсны улмаас вакцин хийлгэсэн байна.

Дээрх нохойд хазуулсан хүмүүсийн 40 хувь нь хүүхэд байдаг байна. Тиймээс хүүхдээ нохойд уруулах, хазуулахаас сэргийлж хамгаалахыг асран халамжлагч нарт нь мэргэжлийнхэн анхааруулж байгааг уламжилья. Галзуу өвчин нь вирусээр үүсгэгддэг бөгөөд өвчний үүсгэгч нь зэрлэг болон тэжээвэр амьтдаас халдварладаг. Халдвар тээгч болон өвчилсөн амьтдад хазуулахад вирус нь гэмтсэн арьс салстаар дамжин хүний биед нэвтрэн орж, мэдрэлийн тогтолцоог гэмтээж, тархи нугас, шүлсний булчирхайд хуримтлагдаж, улмаар өвчлөл үүсгэдэг байна. Хүнд тохиолдох галзуу өвчний нууц үеийн хугацаа 12-120 хоног үргэлжилдэг бөгөөд шархны хэмжээ, байрлалаас хамаарч нууц үеийн үргэлжлэх хугацаа харилцан адилгүй байдаг.

Хүнд галзуу өвчний шинж тэмдэг нь гэрэл, ус, дуу, чимээнээс айх, нойргүйдэх, зан авир өөрчлөгдөх, шүлс гоожих зэрэг өвөрмөц шинж тэмдгүүд илэрсэн бол яаралтай эмнэлгийн байгууллагад хандахыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс анхаарууллаа

Ж.Батсайхан

相关新闻