Дорнод, Сүхбаатар аймагт гарсан түймрийг унтраажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-03-28 12:44:47

Дорнод болон Сүхбаатар аймагт энэ сарын 27-нд гарсан хээрийн түймрийг унтраасан тухай мэдээллийг ОБЕГ-аас өгсөн байна. 

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хотонт багийн “Гурваны булаг” гэх газар хээрийн түймрийг аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид шуурхай ажиллаж унтраажээ. Харин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хонгор багийн нутаг малчин Б-гийн өвөлжөө шатаж гал алдсаны улмаас хээрийн түймэр гарчээ. Аймгийн Онцгой байдлын алба хаагчид болон нутгийн иргэд шуурхай ажиллаж түймрийг газар авхуулалгүй цурманд оруулж чадсан байна.

Ж.Батсайхан

相关新闻