Хар тамхийг газар дээр нь илрүүлэх багажтай боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-03-31 11:45:27

ЦЕГ-ын харьяа ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Болдоос сайхан мэдээ сонслоо. Тус албаныхан хар тамхитай тэмцэхдээ газар дээр нь шалгах багажтай болсон байна.

ЦЕГ-ын удирдлагын хөөцөлдлөгөөр хар тамхийг газар дээр нь шинжлэн тодруулж чадах орчин үеийн технологи бүхий гурван цүнх иж бүрэн багаж, тест хэрэгсэлтэй болсон нь хар тамхитай тэмцэхэд үр дүн, өгөөжтэй ажил болжээ. Уг багаж нь АНУ-ын технологиор БНХАУ-д үйлдвэрлэсэн аж. Хоёр улсын цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны үрээр ийнхүү хятадаас дээрх багажийг манайд бэлэглэсэн байна. Урьд нь хар тамхи илрүүлэхдээ хөрш орон руу дээжийг явуулж шинжлүүлэн хугацаа алддаг байсан бол одоо гэмт хэрэгтний нүдэн дээр, газар дээр нь хар тамхи, мансууруулах бодисыг илрүүлэн нотолж чадахаар болсон гэж ЭЦГ-ын ажилтнууд ярилаа. 

Ж.Батсайхан

 

相关新闻