Шатахууны үнийг бууруулснаар уул уурхайн компаниуд 100-130 тэрбум төгрөг хэмнэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГШатахууны үнийг бууруулах замаар эдийн засгийн хүндрэлийг арилгахад түлхэц үзүүлэх, өрхийн санхүүгийн зардлыг багасгах зорилгоор Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо (МХЭАХННХ)-ноос энэ сарын 06-нд “Нефтийн үнийн зөвшилцөх уулзалт”-ыг зохион байгуулах болжээ.
ШӨХТГ-аас шатахууны үнийг 100 төгрөгөөр бууруулах боломжтой талаар мэдээлэл хийсэн ч одоог хүртэл тодорхой шийдэлд хүрээгүй байгаа нь иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа юм. Тиймээс шатахуун импортлогч компаниуд, ШӨХТГ, Газрын тосны газрын удирдлагуудыг урьж, шатахууны үнийг бууруулах чиглэлээр хэлэлцэх зорилго тавьжээ. Уулзалтад оролцох урилгыг энэ сарын 04-нд хүргүүлсэн хэмээн МХЭАХННХ-ны Ерөнхийлөгч А.Ариунболд мэдээлэв.
Тэрбээр, “Эдийн засгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжийн гаргасан судалгаанаас үзэхэд шатахууны үнийг 15-20 хувиар бууруулахад иргэд 100-130 сая төгрөг, газар тариалан эрхлэгч 4.5-5 тэрбум, уул уурхайн компаниуд 100-130 тэрбум төгрөг хэмнэх боломжтой. Одоо барилга, газар тариалангийн улирал эхэлж байна. Тиймээс шатахууны үнийг бууруулах хэрэгтэй” хэмээв.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр