Сангийн яам 15 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-04-06 18:01:02

Сангийн яам өнөөдөр Монголбанкаар дамжуулан 15 тэрбум төгрөгийн Засгийн газрын богино хугацааны үнэт цаас арилжаалжээ.

Сангийн яамнаас 39 долоо хоногтой богино хугацааны үнэт цаасыг 15 мянган ширхэгийг борлуулахаар нийтэд мэдээлсэн. Аж ахуйн нэгжүүд нэгж бүрийг 1 сая төгрөгөөр нэрлэсэн энэхүү үнэт цааснаас 22 мянган ширхэгийг худалдан авах санал ирүүлсэн байна. Сангийн яам компаниудын саналыг судлан, эхний 15 мянган ширхэгийн захиалгыг биелүүлжээ.

Мөн Сангийн яам 2 жилийн хугацаатай 10 мянган ширхэг урт хугацааны үнэт цаас борлуулахаар нийтэд мэдээлсэн ч аж ахуйн нэгжүүдээс худалдан авах санал ирүүлээгүй аж.

Ч.Ариунболд

相关新闻