Монголбанк 538.4 кг алт худалдан авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-04-06 18:34:32

Монголбанкны энэ оны хоёрдугаар сард аж ахуйн нэгжүүдээс 538.4 кг алт худалдан авсан талаар өнөөдөр төв банкнаас мэдээлэв.

Өнгөрсөн оны мөн сард 218.4 кг алт худалдан авч байжээ. 2016 оны эхний хоёр сарын байдлаар алтны үнэ ханш дэлхийн зах зээлд 16.7 хувиар өссөн. Энэ нь дотоод эх үүсвэрээр валютын нөөцийг нэмэгдүүлэх таатай боломжийг бүрдүүлж байгаа юм.

2014 оны эхээр Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, Монгол банкинд тушаасан алтны роялтийг 2.5 хувь болгож бууруулсан. Энэ нь аж ахуйн нэгжүүдийг төв банканд алт тушаах идэвхийг нэмэгдүүлж, валютын нөөцөө нэмэгдүүлэхэд томоохон түлхэц үзүүлж байгаа юм. Тухайлбал, 2013 онд аж ахуйн нэгжүүд 6 тонн алт тушаасан бол 2014 онд 12 тонн, 2015 онд 15 тонн болон өссөн байна.

Ч.Ариунболд

相关新闻