Орон нутгийн замд осол гарч хоёр хүн нас баржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-04-15 11:46:03

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өчигдөр нийт 288 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 184 дуудлага бүртгэгдсэн байна.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 14 бүртгэгдэж, 16 хүн хүнд хөнгөн гэмтсэнээс 5 нь сургуулийн насны хүүхэд зам тээврийн осолд өртсөн байжээ. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 жолоочийг журамласан байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргасан тохиолдлыг дурдвал, Баянзүрх дүүргийн нутаг Амгалангийн хорихын хойд замд Honda Accent маркийн авто машины жолооч Б явган зорчигч 3 хүнийг, Баянгол дүүргийн нутаг Модны 2-т H.Insight  маркийн авто машины жолооч Г явган зорчигч 26 настай эрэгтэй Б-г мөргөж гэмтээжээ.

Хөдөө орон нутагт, Багануур дүүргийн Төвөөс зүүн тийш  Эрэг бүргийн даваа гэх газрын шороон замд Зил-130 маркийн Ц жолоочтой авто машин онхолдож жолооч 41 настай эрэгтэй Ц, зорчигч 49 настай эрэгтэй Г нарын 2 хүн нас барж гурван хүн гэмтсэн хэрэг гарчээ. 

Н.Туяа

相关新闻