Хууль тогтоомжийн хүрээнд илтгэлийн уралдаан зарлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬИргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан илтгэлийн уралдаан зарлажээ.
Илтгэлийн сэдэв нь Харьяатын тухай хууль тогтоомж, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжоор зохицуулагдаж буй эрх зүйн харилцаа, Шалган нэвтрүүлэх үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал, боловсронгуй болгох арга замын хүрээнд байх аж. Илтгэлийг энэ сарын 15-наас тавдугаар сарын 10-ныг хүртэл Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын төв байр 309 тоотод цаасаар болонiltgel@immigration.gov.mn хаягаар электрон хэлбэрээр хүлээн авах юм байна.
Эрдэм шинжилгээний бага хурал болон илтгэл хэлэлцүүлэх сэдэв, тавигдах шаардлага, шагнал урамшил, шалгуур, дүгнэх журмын талаар тус байгууллагын www.immigration.gov.mn цахим хуудасны Санал асуулга буланд байршуулсан удирдамжаас авах боломжтой юм.
Н.Туяа