Прокурорын шийдвэрээр Б.Булганыг 461дүгээр хорих анги руу шилжүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-04-21 12:51:52

С.Зориг агсны эхнэр Б.Булганыг өнгөрсөн оны арванэгдүгээр сарын 14-ний өдөр саатуулан баривчилж, сэжигтнээр тооцон цагдан хорьсоор өнөөдрийг хүрээд байна. 

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Болд нар өнгөрсөн баасан гарагт түүний хоригдож буй нөхцөл байдалтай танилцаж, хурц гэрэлтэй өрөөнд, залхаан цээрлүүлж байна хэмээн мэдээлсний дараа прокурорын шалгалт хийсэн юм. Түүний биеийн байдал маш хүнд байгаа тул гурав дахь шатлалын эмнэлэгт үзүүлж, оношлогоо хийлгэх шаардлагатай талаар өмгөөлөгч нь прокурорт өргөдөл гаргасан байна. Улсын ерөнхий прокурорын газраас уг өргөдлийг хүлээн аваад Б.Булганыг өчигдөр цагдан хорих 461-р анги руу шилжүүлжээ.

Ж.Батсайхан

相关新闻