Гаалийн байцаагч нарыг шүүлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬОлны анхаарлыг татсан Замын-Үүдийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарын хээл хахуулийн хэрэг шүүхэд шилжсэнийг өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх байцаагч нарт холбогдох хэргийг хянан хэлэлцсэн байна. Шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож Н, Д, Г нарт Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар Гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг хоёр жилээр хасч, нэг жил хорих, Б-д Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, Э-д Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлийн 272.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, Т-д Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж шийдвэрлэсэн байна.
Ж.Батсайхан