Их салхи түймэр гарах нөхцлийг бүрдүүлж байгааг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2016-04-23 13:47:58

Сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар хүчтэй салхи салхилж, шороон шуурга шуурсан байгаа нь ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Тухайлбал, он гарсаар улсын хэмжээнд нийт 31 удаагийн ой, хээрийн түймрийн тохиолдол бүртгэгдэж 3 хүн нас барж, 1 хүн түлэгдэж гэмтжээ.

Ялангуяа Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл зэрэг аймгийн нутгаар хуурайшилт нэн аюултай зэрэглэлд хүрсэн байна. Ихэнх нутгаар салхи, шуурга ихтэй байгаа тул ард иргэд түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, ой хээрт ил задгай гал түлэхгүй байх, айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж занших, насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байхыг тус газраас анхааруулав.

Б.Туул

相关新闻