Малчдын нйигмийн даатгалд хамрагдах сонирхол нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-04-25 17:03:59

2015 оны эцсээр Булган аймгийн хэмжээнд нийгмийн даатгалын шимтгэл төлөх ёстой 8000 малчнаас 28,2 хувь буюу 2236 иргэн сайн дурын даатгалд хамрагджээ. Харин яг өнөөдрийн байдлаар 34,6 хувь буюу 2768 иргэн хамрагдсан гэсэн тоон судалгаа гараад байна.

Харин эрүүл мэндийн даатгалд хамрагдалт өнөөдрийн байдлаар 75,7 хувьтай байна.

Малчид нийгмийн даатгалын шимтгэл төлдөг болсоор багагүй хугацаа өнгөрөөд байгаа. Малчны зээлийн хүү буурсантай холбогдуулан Засгийн газар, Монгол банк,  Нийгмийн даатгалын ерөнхий газрын гурвалсан гэрээний дагуу шимтгэл төлсөн иргэдэд зээл олгох боломжтой болсонтой хобл.

Мэдээллийг Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга н.Болормаа мэдээллээ.

Дашрамд дурдахад малчдын даатгалын шимтгэл төлсөн 1 жилийг 1,2 жилээр тооцож байгаа юм байна.

                                                                                                                                        П.Батням

相关新闻