Хувьцаа зарах нэрээр залилан хийгчдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-04-26 14:46:20

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах хуучнаар "Урт цагаан" хэмээх гудамжинд байрладаг Монгол-Тайванийн төвд энэ сарын 12-ноос эхлэн хувьцааг 850 төгрөгөөр худалдан авч байна гэх сургаар иргэд хонон өнжин цуглаж их хэмжээний бужигнаан үүсгээд байна.

Энэхүү хүмүүсийг төөрөгдүүлэн хууль бусаар мөнгө олж ашиг унагах гэсэн зальт этгээдүүдийг цагдаагийн газраас шалгаж эхэллээ. Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвийн захирал Э.Алтаншагай, "Стандарт инвестмент" компанийн захирал Ч.Жаргал нар хамтран "Новел инвестмент" салбар компани байгуулан эл үйл ажиллагааг явуулсан байна. Тэдний байгуулсан компани ямар ч эрхгүй, Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөлгүй байжээ. Эрүүгийн цагдаагийн газраас эдгээр хууль бус үйлдлийг тогтоогоод дээрх нөхдөд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Иргэдэд данс нэрээр нэг хүнээс 5000 төгрөг хураан авч зөвхөн Э.Алтаншагай гэгч нь гурван сая төгрөг завшсанаа мэдүүлээд байгаа. Зальдагчдад эрүүгийн хуулийн 161.2-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байна.

Ж.Батсайхан 

 

相关新闻